Цагдаагийн байгууллага өнөөдрөөс өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана

цагдаагийн ерөнхий газар зурган илэрцүүд

Урвуулагч хэмээх шороон “ГАХАЙ” жилийн сар шинийн баяр, амралтын өдрүүдийг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан иргэдийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор цагдаагийн байгууллага өнөөдрөөс эхлэн 11-ний өдрийг хүртэл өндөржүүлсэн бэлэн байдалд үүрэг гүйцэтгэнэ.

Сар шинийн баярын үеэр олон хоног амрах тул замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, иргэдийг түргэн шуурхай, аюулгүй зорчих нөхцөл, боломжийг бүрдүүлэх зорилгоор зохион байгуулалт хийж ажиллаж байгаа бөгөөд Тээврийн цагдаагийн албаны 530 алба хаагч, нэмэлтээр Хууль сахиулахын их сургуулийн 250 сонсогч, 32 олон нийтийн цагдаа нийслэл хотын хэмжээнд, улсын болон орон нутгийн чанартай авто замд орон нутгийн цагдаагийн байгууллагын 320 гаруй алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллах юм байна. 

240 гаруй уулзвар болон гэр хороолол, орон сууц дундах замуудыг хяналтдаа авч ажиллана

Алба хаагчдаас нийслэл хотын хэмжээнд нийт 240 гаруй уулзвар болон гэр хороолол, орон сууц дундах замуудыг хяналтдаа авч ажиллана

Ганцхан жолоочийн сахилга, хариуцлагагүй буруу үйлдлээс шалтгаалж тухайн гудамж, замын хэсэгт зохиомол ачаалал, түгжрэл саатал үүсэхээс гадна Улаанбаатар хотын бусад замын нэвтрүүлэх чадварыг бууруулахад нөлөөлж, иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд хохирол учирч зам тээврийн осол гарах шалтгаан болдог тул замын хөдөлгөөний дүрмээ баримталж, бусдад хүлээцтэй хандан Та-Би-Та зарчмаар соёлтой хөдөлгөөнд оролцохыг тус албанаас зөвлөж байна.

Түүнчлэн тус албанаас замын хөдөлгөөний нөхцөл байдал, цаг үеийн холбоотой мэдээ, мэдээллийг шуурхай хүргэх зорилгоор Авторадио FM96,3, Мэдээллийн радио 88,8, MGL102,1, Шинэ долгион 107,5, МҮОНР Хурд агентлаг, Гэр бүлийн радио 104,5, Kiss радио 100,1 хамтран ажиллах ба олон нийтийн цахим сүлжээгээр мэдээлж ажиллана гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
13377