УИХ-ын дарга Улс төрийн намуудын олон улсын чуулга уулзалтад оролцоно

УИХ-ын дарга бөгөөд МАН-ын дарга М.Энхболд Улс төрийн намуудын олон улсын чуулга уулзалтад оролцохоор БНХАУ-ыг зорилоо.

Улс төрийн намуудын олон улсын чуулга уулзалт аравдугаар сарын 14-17-ны өдрүүдэд Бээжин хотноо болно. УИХ-ын дарга энэхүү чуулга уулзалтад оролцохоос гадна БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жинпин болон Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн Их Хурлын байнгын хорооны дарга Жан Дөзян нартай уулзалт хийх ажээ. Айлчлалын бүрэлдэхүүнд Сангийн сайд Б.Чойжилсүрэн тэргүүтэй төлөөлөгчид багтсан байна. Төсвийн хүндрэлтэй нөхцөлд байгаа Монгол Улсын хувьд хөрш орнуудаас тусламж хүсэх бодлого баримталж байгааг Сангийн сайд өмнө нь онцолж байсан юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
134