Торгоны замын ЧУУЛГАД дээд хэмжээний 25 ТӨЛӨӨЛӨГЧ оролцоно

Report.mn

Бээжинд болох бүс нутгийн интеграцийн асуудлаарх олон улсын эдийн засгийн “Нэг бүс, Нэг зам” чуулга уулзалтад хэд хэдэн орны дээд хэмжээний 25 төлөөлөгч оролцоно. Тэдний дотор ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин байх ажээ. Энэ тухай даваа гарагт БНХАУ-ын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Хуа Чуньин сэтгүүлчдийн асуултад хариулахдаа мэдэгдлээ.

“Чуулга уулзалт 5 дугаар сард Бээжинд болох бөгөөд уг чуулга уулзалт нь хамтын ажиллагааны чухал суурь дэвсгэр юм. Бид гадаад орнуудын өндөр дээд хэмжээний 25 төлөөлөгч болон бусад 1200 төлөөлөгчийг урихаар төлөвлөж байна” гэж Хуа Чуньин тайлбарлаад “чуулга уулзалт амжилттай болно” гэдэгт найдаж байгаагаа илэрхийлжээ.

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
1340