Хагас тэрбум төгрөгийн үнэ бүхий хар тамхи тээвэрлэж явсан этгээдүүдийг баривчилжээ

БАРИВЧИЛГАА: 500 сая төгрөгийн хар тамхи тээвэрлэж байжээ

Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид 2019 оны хоёрдугаар сарын 12-ны өдрийн 17.00 цагийн орчимд их хэмжээний хар тамхи хууль бусаар тээвэрлэж явсан этгээдүүдийг үйлдэл дээр нь илрүүлж, баривчилсан талаар бид мэдээлсэн. Тодруулбал, 19-32 насны хоёр эрэгтэй, нэг эмэгтэйг Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс баривчилжээ. Тэднээс ойролцоогоор 500 сая төгрөгийн үнэ бүхий их хэмжээний хар тамхи хураан авсан байна.

Сүүлийн үед хар тамхи, мансууруулах төрлийн бодистой холбоотой гэмт хэргийн тоо өсч буйг холбогдох байгууллагууд мэдээлсээр ирсэн. Энэ оны нэгдүгээр сарын байдлаар Гаалийн байгууллага хар тамхи, мансууруулах бодис улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг задвсан таван хэргийг үйлдэл дээр нь илрүүлж таслан зогсоогоод байна.

Үүнээс гадна өнгөрөгч нэгдүгээр сард Нигери улсын гурван иргэн манай улсад их хэмжээний “мөс”-ийг шуудан илгээмжээр нэвтрүүлэхийг завдсан иргэдийг баривчилсан. Тэдгээр иргэд нь Тайланд улсаас шуудан илгээмжээр дамжуулан 300 сая төгрөгийн үнэ бүхий хар тамхи  хууль бусаар оруулж иржээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
13401