Осолд өртсөн замын байгууламжийг сэргээн засварлахгүй байна

Осолд өртсөн замын байгууламжийг сэргээн засварлахгүй байна

Нийслэлийн автозамын ногоон байгууламж байгууламж, гэрлийн шон, хашлага мөргөсөн зам тээврийн ослын нийт хохирлын 90 орчим хувийг нөхөн төлүүлсэн ч 10 гаруй байршилд сэргээн засварлалт хийгдэхгүй байгааг Тээврийн цагдаагийн алба мэдээллээ.

Тодруулбал, тус албанд өнгөрсөн оноос энэ оны нэгдүгээр сар хүртэл замын байгууламж мөргөж, гэмтээсэн осол 114 бүртгэгдэж, нийслэлд 118 сая төгрөгийн эд материалын хохирол учруулсан байна. Энэ дагуу осол гаргаж, нийтийн эзэмшлийн талбайн эд зүйлийг гэмтээсэн жолооч нараас 106 сая төгрөгийн нөхөн төлбөр авч, сэргээн засварлах төрийн болон хувийн өмчийн найман ААН-ийн дансанд шилжүүлжээ.

Гэтэл тэдгээр ААН-үүд замын байгууламж, эд материалыг засварлахгүй, эсвэл чанар муутай сэргээн засварлаж байгаа нь автозамын хөдөлгөөний аюулгүй байдал, хотын өнгө үзэмжинд сөргөөр нөлөөлж байна.

Тухайлбал, өнгөрсөн сарын 9-нд Энхтайваны өргөн чөлөө, Улсын нэгдсэн 3 дугаар эмнэлэгийн урд замд зорчих хэсгийн хойд талд зүүнээс баруун явах хэсгийн хайс хашилтыг "Субару" маркийн автомашин мөргөж эвдсэн осол бүртгэгдсэн бөгөөд тухайн өдөр буруутай жолоочийг олж тогтоон “Ачит билгүүн ХХК”-ны үнэлгээгээр 425 мянган төгрөгийн хохирол тогтоолгосон. Нэгдүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар зам засвар, арчлалт ОНӨААТҮГ-ын дансанд хохиролыг бүрэн төлүүлж барагдуулсанч одоог хүртэл засварлаагүй байгаа гэнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
13428