Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос өнөөдөр мэдээлэл хийлээ. Тус холбооноос Гэр бүлийн тухай хуулийг орон даяар олон нийтээр хэлэлцүүлэх санаачилгыг гаргаж, “ХАМТДАА ХЭЛЭЛЦЬЕ” аяныг 2019 оны 03 дугаар сарын 01-нээс 2019 оны 06 дугаар сарын 01-ныг хүртэл гурван сарын аяныг эхлүүлж буйгаа мэдэгдлээ.
Гэр бүлийн хууль нь Монгол хүн бүр, өрх бүрийн амьдрал, өрхийн гишүүдийн харилцааг зохицуулдаг нийгмийн харилцааны хамгийн чухал суурь хууль. Иймээс бид онцгой анхаарлаа хандуулж байна.
Аяны хүрээнд ЗГ-аас УИХ-д өргөн мэдүүлэхээр боловсруулсан Гэр бүлийн тухай хуулийн төслийг олон нийтэд бүхий л сувгаар танилцуулан өргөн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлэх бөгөөд үр дүнг нийтэд мэдээлэн саналуудыг нэгтгэж хууль санаачлах эрх бүхий Ерөнхийлөгч, УИХ-ын эмэгтэй гишүүд, Засгийн газарт хүргүүлэх аж.