С.Тулга: Монголын сагсан бөмбөгийн холбооны өмнөх удирдлагууд 300 орчим сая төгрөг угаасан

Монголын сагсан бөмбөгийн холбоо (МСБХ) маргаантай асуудлынхаа талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Arslan.mn

Монголын сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Ц.Цэвэрбал

Arslan.mn

“Сагсан бөмбөгийн хоёр холбоо байгаагүй ч хүмүүст хоёр ойлгогддог. Энэ асуудал шүүхийн шатанд байсан тул бид өнөөдрийг хүртэл дуугүй байсан.
Оюуны өмч улсын бүртгэлээс Монголын сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгчөөр Цэрэндондог овогтой Цэвэрбал бүртгэлтэй байгааг тодорхойлсон байдаг. Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос Монголын сагсан бөмбөгийн холбоог татвараа төлөхийг шаардсаны дагуу таван жилийн татвар буюу 3000 ам.долларыг төлсөн. Энэ бүхнээс харахад Монголын сагсан бөмбөгийн холбоо нь нэг л бий.

МҮСБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга С.Тулга

Arslan.mn

“Өмнөх холбооны удирдлагууд МСБХ болон тамга тэмдгийг хоёр байгаа мэт харагдуулж ирсэн нь хулгайгаа нуух арга. Тодруулбал Олимпын хороотой 80,000 ам.долларын төсөл хэрэгжүүлж, “Тамхи татдаггүй залуус” хөтөлбөрөөр 20,000 доллар, Биеийн тамир спортын газраас 300 орчим сая төгрөгийн мөнгө угаах гэмт хэрэг хийсэн. Үүндээ сагсан бөмбөгт авьяастай мянга мянган тамирчныг ашигласан” гэлээ.

Arslan.mn
Тиймээс тэд БТСГ-ын дарга Ц.Шаравжамцад хариуцлага тооцохыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх, салбарын сайд Ё.Баатарбилэг нараас шаардаж, албан бичиг хүргүүлэв.

Arslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
13438