Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн замын ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 259 км хүнд даацын авто замын төслийг “зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх” нөхцөлөөр хэрэгжүүлэх ажлын явцыг эрчимжүүлэхийг Үндэсний хөгжлийн газарт үүрэг болголоо.

Дээрх чиглэлийн замд үүссэн эвдрэлийг засварлаж, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, ачаа эргэлтийг нэмэгдүүлэхийг холбогдох компанийн удирдлагуудад даалгасан байна.

Уг авто зам нь дөрвөн эгнээтэй, 115 тонн ачаа, нэг тэнхлэг дээрээ 24 тонн ачаа даах чадвартай тусгай зориулалттай. Авто зам тавьснаар тээвэрлэлт одоогийнхоос хоёр дахин өсч,  нүүрсний экспорт нэмэгдэн, эдийн засагт үр өгөөжөө өгч, орон нутаг хөгжин, ажлын байр нэмэгдэх зэрэг давуу талтай гэж тооцоолж байна гэж Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

ФОТО

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
13451