“Марч констракшн” ХХК-ий 100 гаруй ажлын байрны өдөрлөг “ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨВ“-д болно

Arslan.mn

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Хөдөлмөр эрхлэлтийн газар нь хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, олон улсын жишигт нийцүүлэх зорилгоор Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвийг байгуулсан ба хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ болон ажлын байрны өдөрлөг, ажлын ярилцлага, хүүхэд түр саатуулах, дундын оффис, анхан шатны дохионы хэлмэрч зэрэг хүн амын хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд шаардлагатай цогц үйлчилгээг нэг дороос үзүүлдэг.

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв хүний нөөцийн бүрдүүлэлтийн үйл ажиллагааны хүрээнд 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдөр “Марч констракшн” ХХК-тай хамтран 100 гаруй “Ажлын байрны өдөрлөг”-ийг зохион байгуулах гэж байна.

Arslan.mn

“Марч констракшн” ХХК нь барилга угсралт, зураг төсөл, аялал жуулчлал, үл хөдлөх хөрөнгө зуучлал, барилгын материал үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төдийгүй 4 охин компани, 120 гаруй ажилтан, албан хаагчтай чадварлаг хамт олон юм.

Өдөрлөгийн хүрээнд тус компаниас зарласан 15 ажил, мэргэжлийн 100 гаруй ажлын байранд ажил хайгч иргэдийг бүртгэх, ажлын шууд ярилцлага хийх, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө мэдээллээр хангах зэрэг үйлчилгээг нэг дороос үзүүлнэ.

Нээлттэй ажлын байр:

  • Нягтлан бодогч-1
  • Төслийн менежер-1
  • Маркетингийн менежер-10
  • Хүний нөөцийн менежер-1
  • Ерөнхий инженер-1
  • Гэрээний мэргэжилтэн-1
  • Нярав-2
  • Цахилгааны инженер-1
  • Сантехникийн инженер-2
  • Нярав-2
  • Оосорлогч-1
  • Дохиочин-1
  • ХАБЭА-н инженер-1
  • Арматурчин-30
  • Мужаан-20
  • Барилгын туслах-30
  • Хаяг: Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав салбарт байрлах Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв
  • Утас: 75111896, 7510-7007, 8892-0692, 9440-5593

 

НИЙСЛЭЛИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН ГАЗАР

ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨВ

"МАРЧ КОНСРАКШН" ХХК

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
13544