И.Мөнхцэцэг: Орон сууц, сургалтын төлбөр төлсөн иргэдийн тайланг төрийн сан руу илгээнэ

Орон сууц худалдаж авсан болон сургалтын төлбөр төлсөн татвар төлөгчид хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлтөд хамрагдаж, буцаан олголт авдаг. Тодруулбал, суралцахын зэрэгцээ ажил хөдөлмөр эхэрлсэн оюутнууд, хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлсөн татвар төлөгчид сургалтын төлбөрийн 10 хувийн буцаан олголтоо авах бол орон сууц худалдан авсан иргэд гурав хүртэлх сая төгрөгийн буцаан олголт авах юм. Татварын ерөнхий газраас өнгөрсөн сарын 15 хүртэл эдгээр иргэдийн материалыг хүлээн авсан билээ.  Хөнгөлөлтөд хамрагдах татвар төлөгчдийн буцаан олголтыг хэзээнээс олгох талаар тус газрын Татвар төлөгчтэй харилцах газрын Татварын улсын байцаагч И.Мөнхцэцэгээс тодрууллаа.

-Татварын ерөнхий газраас орон сууц худалдан авсан болон оюутны сургалтын төлбөрийн материалыг хянаж дууссан уу. Буцаан олголтыг хэзээнээс олгох вэ?

-Татвар төлөгчдийн материалыг хүлээн авах хуулийн хугацаа нь хоёрдугаар сарын 15-нд дуусдаг. Энэ жил хоёрдугаар сарын 18-ны өдрийг хүртэл сунгаж тайлан болон хөнгөлөлт эдлэх материалуудыг  хүлээн авсан. Энэ хугацаанаас хойш Татварын алба татвар төлөгч иргэдийн тайланг бусад суутгагчдын тайлантай тулган шалгаж цахимаар боловсруулдаг. Одоогоор татвар төлөгчдийн материалыг хянаж, шалгуур хангаагүй буюу орлогоо дутуу тусгасан, тайлангаа буруу ирүүлсэн татвар төлөгчдөд залруулах шаардлагатайг утсаар мэдэгдэн ажиллаж байна.  Энэ сарын 27 гэхэд хөнгөлөлт эдлэхээр тайлангаа ирүүлсэн иргэдийн материалыг эцэслэн хянаж, Төрийн сан руу илгээхээр төлөвлөсөн. Төрийн сан буцаан олгох албан татварын жагсаалтыг хянаж үзээд олгоно.   

-Хэчнээн оюутан материалаа бүрдүүлж өгсөн байна вэ?

-Хувь хүний орлогын албан татварын тухай хуулиар 2018 оны тайланд татварын хөнгөлөлт эдлэх 66,772 иргэн 38.7 тэрбум төгрөгийн буцаан олголт авахаар байна. Үүнээс орон сууцны чөлөөлөлтөөр 34,868 иргэн 29.1 тэрбум, 31,904 татвар төлөгч нийт 9.6 тэрбумын буцаан олголт авахаар тус тус тайлангаа ирүүлсэн байна.

-Сургалтын төлбөрийн 10 хувийн буцаан олголтыг эцэг, эх нь авах эрхтэй. Оюутнууд энэ хөнгөлөлтийг эдлэх боломжтой юу. Түүнчлэн энэхүү 10 хувийн буцаан олголтоор сургалтын төлбөрөө хөнгөлүүлж болох уу?

-Хуульд зааснаар хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлсөн эцэг, эх нь 10 хувийн  буцаан олголтыг авах эрхтэй. Эсвэл тухайн оюутан нь суралцахын зэрэгцээ ажил, хөдөлмөр эрхэлсэн бол энэ хөнгөлөлтийг эдэлж болно. Сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлэхээр тайлан өгсөн татвар төлөгчид илүү төлсөн татвараа бэлнээр нь буцааж авдаг. Тиймээс сургалтын төлбөрөөс хөнгөлүүлэх боломжгүй.

-Сургалтын төлбөрийн хөнгөлөлтөд бүх оюутан хамрагдах уу. Буцаан олголт авах материалаа бүрдүүлээгүй хэчнээн оюутан байгаа вэ ?

-Сургалтын төлбөрийн хөнгөлөлт, буцаан олголтын материалаа бүрдүүлээгүй, хөнгөлөлтөд хамрагдаагүй татвар төлөгчдийн тоог гаргах боломжгүй, тодорхойлох аргагүй. Ер нь ийм төрлийн хөнгөлөлтөд хамрагдаагүй татвар төлөгчид байдаг. Эцэг, эх нь тэтгэвэр тогтоолгосон, татвар төлөхгүй учраас буцаан авах татвар үүсэхгүй нөхцөл үүсдэг. Мөн ах, эгч, дүүгийнхээ сургалтын төлбөрийг төлсөн бол тайлан өгөх боломжгүй. Учир нь хуульд өөрийн төрсөн болон үрчилсэн хүүхдийн гэсэн заалт байгаа учраас сургалтын төлбөрийн хөнгөлөлт, буцаан олголтод хамаарахгүй. Энэ мэтээр  сургалтын төлбөрийн хөнгөлөлт, буцаан олголтод хамрагдахгүй тохиолдлууд бий.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
13589