2-12 насныханд эрүүл мэндийн даатгалаар үйлчлэх хувийн шүдний эмнэлгүүдийг сонгон шалгаруулна

Засгийн газраас “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлж, хөтөлбөрийн хэрэгжилтийг хангахад зориулж 50 тэрбум төгрөг төсөвлөсөн бөгөөд хөтөлбөрт 2-12 насны 725 мянган хүүхдийг хамруулахаар төлөвлөжээ. 

Хүүхдийн шүдний цоорол нь чих, хамар, хоолойн болон амь насанд аюултай эрүү, нүүрний үрэвсэлт өвчний шууд шалтгаан болоод зогсохгүй хүүхдийг суурь өвчин, амьсгалын замын өвчлөлд хүргэх дам шалтгаан болж байна.

Манай улсад 2007-2011 онд хүүхдийн шүд цоорох өвчний тархалт 96.2 хувь, шүд цоорох өвчний эрчим 6-8 шүд болж өссөн байна. Улсын дунджаар шүд цоорох өвчний тархалт 71,4 хувь, шүд цоорох өвчний эрчим 4,33 шүд, эмчилгээний хэрэгцээ 94,3 хувь байна.

Иймд уг хөтөлбөрийг хэрэгжүүлж, хүүхдийн шүд, амны хөндийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, санхүүжилтийн тогтвортой байдлыг хангаж, салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх замаар хүүхдийн шүдний өвчний тархалтыг 30 хувиар, цоорлын эрчмийг дөрвөн нэгжээр бууруулах зорилго тавьжээ.

2-12 насны хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эмчлэн эрүүлжүүлэх тусламж, үйлчилгээг үзүүлэх хувийн эмнэлгийг сонгох ажлын хүрээнд тусгай зөвшөөрөл бүхий хувийн хэвшлийн шүдний эмнэлгийг сонгон шалгаруулалтад оролцох боломжтой хэмээн Эрүүл мэндийн даатгалын газраас мэдээлэв.

Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй нийслэлд үйл ажиллагаа явуулж хувийн хэвшлийн шүдний эмнэлгүүд нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт, аймгийн түвшинд үйл ажиллагаа явуулдаг шүдний эмнэлгүүд нь тухайн аймгийнхаа Эрүүл мэндийн даатгалын тасагт баримт бичгийг бүрдүүлэн 2019 оны гуравдугаар сарын 25-ны өдрийн 15.00 цагаас өмнө ирүүлэх юм байна. Сонгон шалгаруулалтад оролцох шүдний эмнэлгүүд ямар материал бүрдүүлэхийг ЭНД дарж танилцах боломжтой. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
13601