Олимпийн гудамжны замын хөдөлгөөнийг энэ сарын 25-наас хаана

Замын цагдаагийн баруун урд уулзварын бүтээн байгуулалтын ажил эхлэхтэй холбоотой Олимпийн гудамжны авто замын хөдөлгөөнийг хязгаарлаж буй юм. Гүүрийн барилгын гүйцэтгэл график хугацаанд тусгасны дагуу 43 хувьтай байгаа. Барилгын ажил зогссон байх үед хөдөлгөөнийг чиглэлийг нэмэгдүүлэх, иргэдийг тав тухтай зорчуулах үүднээс Олимпийн гудамжинд түр зам гарган хөдөлгөөн нэвтрүүлж байсан. Одоо барилгын ажил эхэлж буй тул тус замын хөдөлгөөнийг энэ сарын 25-наас эхлэн хаах юм. Хөдөлгөөнийг хаах маршрутад өнгөрсөн жилээс өөрчлөлт орохгүй бөгөөд Нарны зам, Дамдинсүрэнгийн гудамж, Авто замчдын гудамжны хөдөлгөөн хэвийн үргэлжилэх юм байна.

Замын цагдаагийн гүүрэн гарц нь нийт 96 тулгуур баганатай, 477 метр урт гүүр. Энэ жил бороо, ус багатай бол 8 дугаар сарын 25 гэхэд гүүрийг нээнэ. Нийт барилгын ажил төлөвлөгөөт хугацаандаа буюу 9 дүгээр сарын 30 гэхэд дуусч гүүрийн бүтээн байгуулалтын ажлыг бүрэн хүлээн авна гэж тооцож байгаа аж.

ФОТО

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
13607