Ц.Нямдорж: Хэлмэгдсэн хүмүүсийг гэрт нь буцаах ёстой

Улаанбаатар /МОНЦАМЭ/. С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргээр ял эдэлж байгаа хүмүүсийг эрүүдэн шүүсэн гэх бичлэгийг өнөөдөр сэтгүүлчдэд үзүүлэв. Үүний дараа ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын гэр бүлээс дахин уучлал хүсэв.

Тэрбээр, "ХЗДХ-ийн сайдын хувьд, яллагдагч нарын гэр бүлээс дахин уучлал хүсэж байна. Б.Содномдаржаагийн ээж 75 настай хөгшин бий. Хүүгийнхээ төлөө тэрээр чадах бүхнээ хийсэн. Т.Чимгээгийн ээж мөн 80 гарсан хөгшин байгаа. Миний зорилго бол тэр зовж байгаа настай хүмүүст хүүхдүүд нь алуурчин биш гэдгийг ойлгуулж, сэтгэлийг нь тайтгаруулах гээд байгаа юм. Тэд ял эдлээд гурван жил найман сар боллоо. 

Тэр бичлэгт нэр нь дурдагдаад буй "Паар" гэдэг хүний ах н.Нэргүйг би өнөөдөр олж уулзлаа. Тэр Паар гэдэг хүнийг  нас барсны дараа нэг хүнийг гэрчээр дуудсан байгаа юм. Гэрчийн ярьснаар, “1998 онд талийгаач, Ц.Амгаланбаатар бид гурав архи уусан юм. Энэ үед Ц.Амгаланбаатар агсан тавьж, хот орж захиалагч нараас мөнгө авсан гээд өврөөсөө боодолтой мөнгө гаргаж ирээд хүүхдүүдэд нь таван мянга, эхнэрт нь 30 мянган төгрөг өгсөн" гэж мэдүүлсэн. Гэтэл талийгаачийн том охин нь 1999 онд төрсөн байгаа юм. Ингээд л хэрэг буруудаж байгааг илтгэж байна.

Гурван шатны шүүхийн шийдвэрээр тэднийг “С.Зоригийн амь насыг шунахайн сэдэлтэй, захиалгаар хөнөөсөн нь тогтоогдов” гээд шүүхийн дүгнэлт гарчихсан. Хилсээр шийтгүүлсэн хүмүүсийг нэг ч гэсэн хоногийн өмнө гэрт нь буцаах ёстой. Би УЕП-т эдгээр хүмүүсийг хорих ангиас чөлөөлж өгөхийг хүссэн. Прокурорын байгууллага хуралдаад шийдвэрлэнэ. Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт АТГ-аас гүйцэтгэх ажиллагаа явуулсан. Гэтэл хэрэг нь ТЕГ-т, хэргийг шалгах ажлын хэсэг нь Прокурорын байгууллагад байсан. Өөрөөр хэлбэл, харьяаллын бус байгууллага хэргийг шалгаж, гүйцэтгэх ажиллагаа явуулсан байгаа юм. Ингэхдээ гүйцэтгэх ажилтан явуулж, зориуд зодоон үүсгэж 2015 оны гуравдугаар сарын 31-нд Б.Содномдаржаад эрүүгийн хэрэг үүсгэжээ. Үүнээс 40 хоногийн дараа Т.Чимгээгийн хашаанд хүний цогцос хаясан.  Энэ үеэс тэдний гар утас руу Ц.Амгаланбаатар гэх хүнээс С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргээ хүлээ гэсэн заналхийллийн мессеж ирэх болсон юм байна” гэв.

Мэдээллийн дараа тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Энэхүү бичлэгийг сая тагнуулын ажилтан сэргээсэн гэж хэлсэн. Тэгэхээр үүнийг ямар албан тушаалтан устгасан байсан бэ?

-Би мөрдөн байцаах ажиллагаанд нөлөөлөхүйц нарийн мэдээлэл өгөхгүй. ШШГЕГ-ын өөрийн сервер дээр байсан бичлэгийг сэргээсэн. Энийг хэн ч зохиож, эвлүүлэх боломжгүй. Бичлэг үлдсэн нь хэргийг шалгах ажлын хэсэг нь камераар ийм зүйл болж байгааг хараад сууж байна гэсэн үг. ШШГЕГ энэ хэргийг шалгах үед зүгээр л байхгүй болчихсон гэж хэлэхэд болно. Хүмүүс энэ бичлэг байгаа эсэхэд итгэхгүй байсан. 

-Б.Содномдаржаагийн эхнэрийн ярьснаар, чамайг хоолоо идэж байхыг чинь харж байна гэх зэргээр мессеж бичиж дарамталсан гэж байсан. Ц.Амгаланбаатар яаж шоронгоос мессеж бичээд байсан юм бэ?

-Ц.Амгаланбаатар нэлээд юм болж байж үүнийгээ ярьсан. Тэрээр чангад ял эдэлж байхдаа, хоёр ахтай болсон юм билээ. Тэр нь одоо хоригдож байгаа тагнуулын хоёр хүн. Тэгээд 2014 он гараад тэдгээр мессежүүд нь цувж эхэлсэн байна. Тэрээр ярихдаа, “Би энэ талаар сайн мэдэхгүй. Би гар утас ашиглаж чаддаггүй. Ах нар намайг Т.Чимгээ, Б.Содномдаржаатай утсаар яриулсан. Дараа нь гар утсаараа юм бичээд суугаад байдаг байсан” гэж ярьсан. Ц.Амгаланбаатарын боловсролын хувьд, сургуулиа дундаас нь хаясан. Гэтэл тэр мессеж кирилээр бичсэн байх бөгөөд нэг ч үг алдаагүй байсан. Ц.Амгаланбаатар би тэр мессежийг мэдэхгүй гээд байгаа юм. Ингээд л энэ хэрэг буруудаж байна гэж би ойлгоод асуудалд оролцсон. 

-Хэргийн захиалагчийн талаар хэн нэгний өгсөн мэдүүлэг байдаг уу? 

-Мөнгө өгсөн, авсан тухай худал мэдээлэл зөндөө байна. Гэтэл үүнд нэр холбогдсон хүмүүсийг нь шалгахгүй тэднийг шууд л дээр үед  Булганы өгсөн ам зургаар л яллачихсан.

Анхандаа Булган хохирогч байсан. Сүүлд хэрэгт сэжигтэн болж хувираад 10 сар хоригдсон. Би үүнийг сайн ойлгохгүй байгаа юм. Гэхдээ тэрээр хоригдож байхдаа, дээрх хүмүүсийг алуурчин биш гэж хэлсэн. Гэтэл Булганыг шүүх хуралд оруулаагүй. Энэ хэргийг зохион байгуулсанТЕГ-ын дарга асан Б.Хурц, өчигдөр албан тушаалаасаа чөлөөлөгдсөн УЕП-ын орлогч асан Г.Эрдэнэбат нарыг шалгах хэрэгтэй.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
13726