“Microsoft” корпораци “Teams” үйлчилгээ нэвтрүүлэв

Report.mn

“Microsoft” корпораци компаниудын дотоод хэрэгцээнд зориулсан харилцаа холбооны “Teams” үйлчилгээг нэвтрүүлжээ. Энэ нь тус компанийн “Office”, ялангуяа “Outlook” программтай хослон ажиллах аж. “SAR” корпорацитай хамтран нэвтрүүлсэн энэ үйлчилгээ нь “Slack technologies” болон “HipChat”-ийн платформтой өрсөлдөх зориулалттай ажээ.

Report.mn

Нийт 181 зах зээлд нэвтэрсэн “Microsoft” –ийн “Teams” үйлчилгээг “Expedia”, “Alaska Air” групп зэрэг “Office 365” үйлчилгээний 50 мянга гаруй аж ахуйн нэгж хэрэглэж эхэлсэн талаар тус компаниас мэдээллээ. Аялал, жуулчлалын зуучийн үйлчилгээ үзүүлдэг “Expedia”-ийн мэдээллийн технологийн 300 ажилтан “Teams”-ийг ашигладаг болохыг онцолжээ. Түүнчлэн “Atlassian” корпорацийн “Trello” платформыг ашигладаг компаниуд  “Trello”-оос өгөгдлүүдээ шууд “Teams” рүү холбох боломжтой юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
1384