Цус
сэлбэлтийн
судлалын үндэсний төв нь Улаанбаатар хотын Улсын болон
хувийн
эмнэлгүүдэд
цус хүргэдэг цорын ганц байгууллага билээ. Тэгвэл 2019 оны 03-р
сарын 29-ны
өдөр Төрийн банк нь Цус
сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтран
“Цусаа хандивлан, Амьдрал бэлэглэе” өдөрлөгийг ажилтнуудынхаа дунд амжилттай
зохион байгууллаа.
Цусны бүлгийн талаарх мэдээллийг товч хүргэхэд
4-р бүлгийн цус хамгийн ховор
буюу 7%, 2-р бүлгийн цус 22%, 1-р бүлгийн цус хамгийн их хувийг эзэлдэг бөгөөд бүлэг
болгон дотроо эерэг сөрөг гэсэн хувилбартай байдаг. Үүнээс эерэг бүлгийн цус 99% ба
сөрөг бүлгийн цус 1%-ийг
эзэлдэг нь маш ховор учир сөрөг бүлгийн цустай хүн аюултай
нөхцөлд байдалд ороход цусны нөөц
хомсдох
эрсдэлтэй байдал үүсдэг.
Цусны донор
болохын тулд 17-60 насны, 45 кг-аас
дээш жинтэй, өвчин эмгэггүй, харьцангуй
эрүүл
иргэд хамрагдах боломжтой.
Эрэгтэйчүүд хоёр сар тутам, эмэгтэйчүүд гурван сар
тутамд нэг удаад 200-400 мл цус өгч болох ба жилд дөрвөн удаа цусаа өгөхөд ямар ч
аюулгүй юм.
Таны өгсөн цусыг төрөхийн хүндрэл, гэмтлийн үеийн цус алдалт, томоохон
хагалгаа болон хорт хавдар, цусны эмгэг өвчний үед хэрэглэдэг
бөгөөд ц
ус, цусан
бүтээгдэхүүний хангалттай нөөцтэй байх нь хүн амын аюулгүй байдлын салшгүй нэг хэсэг
гэдгийг иргэн бүр санаж, таны
нэг удаагийн хандивласан цус 3 хүнд амьдрал бэлэглэх
хамгийн том буяны үйлс юм. Төрийн банкны хамт олны зүгээс бусдад амьдрал бэлэглэж
цусаа хандивлах сайн
үйлсэд
нэгдэхийг иргэд, харилцагчиддаа уриалж байна.