“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шилдэг илтгэл”-ийн УРАЛДААНЫГ зарлалаа

“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян-2019” арга хэмжээний хүрээнд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвөөс Их дээд сургууль, коллеж, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, ХАБЭА-н сургалтын төвүүд, аж ахуйн нэгж байгууллагын ХАБЭА-н асуудал хариуцсан ажилтнуудын дунд ХАБЭА-н шилдэг илтгэлийн уралдааныг зарлаад байна.

Монгол Улсын Засгийн газраас хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандарт, эрх зүйн орчныг боловсронгуй болгож, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд хөдөлмөрлөх нөхцөлийг бүрдүүлэх, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тохиолдлыг бууруулах зорилгоор 1997 оноос хойш Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хөтөлбөрийг 5 үе шаттайгаар тасралтгүй хэрэгжүүлсээр ирлээ.

Мөн 2012 оноос эхлэн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аяныг жил бүр зохион байгууллаа. Олон улсын Хөдөлмөрийн байгууллагаас “Эрүүл аюулгүй ирээдүйн хөдөлмөрийн төлөө” уриаг дэлхийн нийтээр зарлаж ирээдүйн хөдөлмөрийн аюулгүй байдлын төлөө олон арга хэмжээнүүдийг зохион байгуулж байна.

Манай улсад “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян-2019" арга хэмжээг дээрх урианд нийцүүлэн үндэсний түвшинд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, мэдээлэл, сурталчилгааны тогтсон арга хэлбэрийг төлөвшүүлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний болон салбар хороо, аймаг, нийслэл, дүүргийн зөвлөлийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, ХАБЭА-н удирдлагын тогтолцоог сайжруулах шинээр бий болж буй ажил хөдөлмөрийн аюулгүй ажиллагаанд анхаарлаа хандуулж, аюул ослоос сэргийлэх шинэлэг санал санаачлагыг дэвшүүлэх нь бидний өмнө тулгараад буй асуудлуудын нэг болоод байна.

Зорилго:

ХАБЭА-н багш, эрдэмтэн, эрдэм шинжилгээний ажилтан, ХАБЭА-н асуудал хариуцсан ажилтнуудын дунд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг дээшлүүлэх, эрүүл, аюулгүй ажиллах чиг хандлагыг төлөвшүүлэх, үйлдвэрлэлийн орчин нөхцөлийг сайжруулж ажиллагсдыг ажлын байран дахь эрсдэл, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, практикт тулгарч буй бэрхшээлийг шийдвэрлэх арга замыг эрэлхийлэх, шинээр бий болж буй ажил хөдөлмөрийн аюулгүй байдлыг сахин хамгаалах шинэ арга барилыг нэвтрүүлэх улмаар асуудал дэвшүүлэхэд оршино.

Илтгэлийн сэдэв:

"Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар шинэлэг арга барил санал санаачлагыг дэвшүүлэх, ирээдүйд бий болох ажил хөдөлмөрийн аюулгүй байдлын талаар” нээлттэй сэдвээр оролцоно.

Хамрах хүрээ: Их дээд сургууль, Коллеж, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, ХАБЭА-н сургалтын төвүүд, Аж ахуйн нэгж байгууллагын ХАБЭА-н асуудал хариуцсан ажилтнууд

Илтгэл хүлээж авах хугацаа: 2019 оны 04-р сарын 10-25 хүртэл
Зохион байгуулалт: Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвөөс хөндлөнгийн шүүгч орсон тусгай комисс гарган их дээд сургууль, коллеж, МСҮТөв, аж ахуйн нэгжүүдээс шалгаран ирсэн илтгэлийг хэлэлцүүлж шилдэг илтгэлүүдийг шалгаруулах ажлыг зохион байгуулна. Шалгарсан 5 илтгэлийг шагналт байранд тодруулна.
Илтгэлд тавигдах нийтлэг шаардлага

Илтгэлийн сэдэв, илтгэгчийн овог нэр, хаяг, харилцах утас, э-мэйл хаягийг тодорхой бичсэн нүүр хуудастай байна.

Илтгэлийн хураангуйд тавигдах шаардлага:

  • Илтгэлийн нэр:
  • Илтгэгчийн нэр:
  • Ажлын хаяг:
  • Мэргэжлийн чиглэл:
  • Утасны дугаар:
  • Электрон шуудангийн хаяг:
  • Судалгааны ажлын гол санааг агуулсан хураангуй танилцуулгыг 150-250 үгэнд багтаан дараах зааврын дагуу бичих:

Илтгэлийн хураангуй:

Асуудал, таамаглал, арга зүй, үр дүн, дүгнэлтийг багтаан бичнэ. Түлхүүр үгийг ялгасан байна.
Илтгэлийн үндэслэл, судлах хэрэгцээ шаардлага, асуудал, таамаглалыг багтаасан эхлэл, өрнөл, төгсгөлтэй бичвэрээр илэрхийлсэн байна.
Аргазүй нь судалгааны арга, аргачлал, үйл ажиллагаа, алхам, объект, өгөгдөл цуглуулсан аргыг багтаан илэрхийлсэн байна.
Судалгаанаас гарах үр дүнг тоон болон чанарын шинжилгээний аргууд хэрэглэн нотолж баримтжуулсан байна.
Дүгнэлт ба цаашид авах арга хэмжээ нь судалгааны үр дүнд суурилсан, түүнээс мөрдсөн утга, санааны илэрхийлэл байна. Энэ хэсэгт судалгааны үр дүн, дүгнэлт онолын болон практик ач холбогдлыг тодруулж гаргасан.

Шагнал урамшуулал:

Тэргүүн байр – Өргөмжлөл, мөнгөн шагнал
Дэд байр- Өргөмжлөл, мөнгөн шагнал
Гутгаар байр- Өргөмжлөл, мөнгөн шагнал
Тусгай байр- Өргөмжлөл, мөнгөн шагнал
Материал хүлээж авах, холбоо барих:

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн ХАБЭА-н газар, УБ хот, Баянзүрх дүүрэг 26-р хороо Нийслэл хүрээ өргөн чөлөөний гудамж /40-а өөрийн байр/ ХНЭАХэлтсийн дарга Ц.Янжинхлхам 99838512, ХАБ-ын сургалт хариуцсан мэргэжилтэн Х.Дарьсүрэн утас: 88023900

Тавигдсан бүх илтгэл эмхтгэл болж хэвлэгдэнэ. Шалгарсан илтгэлүүдийг онлайн сайтууд, сошиал медиагаар сурталчлан, олон нийтийн хүртээл болгоно.

ФОТО

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
13983