Ядуу буурай орны иргэд үхэж байхад Нотр- Дамд хандивлагч баячууд хаана байсан бэ?

Хүн төрөлхтний соёл урлагийн түүхэнд нөхөж баршгүй гарз тохиож Парисын Дарь- Эхийн сүм шатсан тухай өмнө мэдээлсэн билээ. Тэгвэл уг золгүй явдлаас хэдэн цагийн дараа л гэхэд Францын ерөнхийлөгчийн уриалгаар Apple компани, Францын тэрбумтнууд, Gucci, Louis Vuitton зэрэг томоохон загварын компаниуд гэх мэт олон хандивлагчид нийтдээ 600 сая еврогийн мөнгөн тусламж үзүүлнэ гэдгээ мэдэгдсэн юм. 

Image result for lv apple to support notre dame

Нотр Дамын сүм бол яах аргагүй хүн төрөлхтний соёлын түүхийг өөртөө агуулсан үнэт газар. Гэсэн хэдий ч нэг ч хүний амь үрэгдээгүй байхад дэлхийн баячуудын анхаарал, ''хайр''-ыг татаж, санхүүжилт босгож чадаж байна. Энэ зуур ундны ус, хоол хүнсний хомстолтой ядуу буурай орнуудад хүний амь хорогдсоор байна. Пуэрто Рикод ''Мариа'' хар салхи шуурч, байгалийн гамшигт үзэгдэл бүхэл бүтэн жилийн өмнө тохиолдчихоод, дэлхий дахинаас тусламж гуйж байхад энэ баячууд хаана байсан бэ? Тэдний үйлдэл өөрсдөдөө нэр хүнд олж авах, урлагийн үнэ цэнэ мэдэрдэг хүн болж олон нийтэд хайрлагдах ''хүсэл'' байсан уу, эсвэл үнэхээр чин сэтгэлээсээ урлагт хайртайдаа ийм үйлдэл хийсэн үү гэдгийг үл мэднэ.

Хүний өөрийнхөө мөнгийг хаана юунд зарцуулах өөрийнх нь хэрэг, гэсэн ч хандив тусламж зөв хүндээ очиж чаддаггүйн том жишээ бол Нотр Дамын сүмд гарсан галын дараах хандивлагчдын үйлдэл байлаа.

 

С.Тэргэл

ZUV.MN

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
14066