ШУУРХАЙ: Шороон шуурганаас болж үзэгдэх орчин хязгаарлагдлаа

Яг одоо Төв аймгийн Лүн, Баянхангай, Аргалант, Баянчандмань сумдын нутгаар хүчтэй шороон шуурга шуурч байна. Шуурганы улмаас үзэгдэх орчин хязгаарлагдмал байгаа тул замын хөдөлгөөнд оролцохдоо болгоомжтой оролцож ойролцоох амрах газар түр саатаж хөдөлгөөнд оролцохыг замын цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Цаг уурын байгууллагаас өнөөдөр Булган, Төв, Хэнтийн нутаг, Сэлэнгийн өмнөд, Дундговь, Дорнодын хойд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурахыг анхааруулсан юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
14070