Хашаандаа тоглож байсан хүүхдийг мөргөж, амь насыг нь хохироожээ

цагдаа зурган илэрцүүд

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албанаас замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр нийт 228 уулзвар, гарц, автозамыг 557 алба хаагч хяналтандаа авч замын хөдөлгөөн зохицуулж, хяналт шалгалт хийж ажиллалаа.   

 Эдгээр өдрүүдэд Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 513 дуудлага, мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 334 дуудлагыг хүлээн авч шалгасан ба бүртгэгдсэн осол, хэргийн улмаас нийслэлд 1, орон нутагт 1 хүний амь нас хохирч, 6 хүн гэмтэж бэртсэн бөгөөд 3 нь хүүхэд байна.

Бүртгэгдсэн ноцтой осол, хэргээс дурьдвал:

  • 2019.04.21-ний өдөр БЗД-ийн нутаг Улиастай зам, ... тоот хашаан дотор амины H.Sonata5 маркийн автомашины жолооч нь хашаан дотроо тоглож байсан 1 нас 7 сартай эрэгтэй М гэх хүүхдийг мөргөж амь насыг нь хохироосон,
  • 2019.04.20-ны өдөр 11.00 цагийн орчим Говь-Алтай аймгийн Жаргалант сумын нутаг “Шаврайгийн тал” гэх газар шороон замд Dayun маркын улсын дугааргүй мотоцикл онхолдож, жолооч 49 настай, эрэгтэй Д-н амь нас хохирсон хэргүүдийг тус тус шалгаж байна.

 Бүртгэгдсэн нийт ослын 5 нь явган зорчигч мөргөж гэмтээсэн, 12 осол нь мөргөлдөх хэлбэрээр, үл хөдлөх зүйл мөргөсөн 4 осол тус тус бүртгэгдсэн.

Алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 103 жолоочийг илрүүлэн хуулийн дагуу хариуцлага тооцсон тухайг Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
14087