Ам.доллар 2460 төгрөгтэй тэнцэж байна

Өнөөдөр “Найман шарга” валют арилжааны төвд нэг ам.долларыг 2458 төгрөгөөр худалдан авч, 2460 төгрөгөөр худалдаалж байна. Оны өмнө 2700 төгрөгт хүртлээ “галзуурсан” ам.долларын ханш харьцангуй суларч байгаа ч 2016 оны сонгуулийн өмнөхөөс 500 төгрөгөөр илүү байгаа юм.

Монгол Улс ирэх сард Олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдчихвал ирэх жилүүдэд 5,5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт ирнэ гэсэн хүлээлттэй бий. Ингэснээр ханшийн өсөлт саарч эдийн засаг сайжирна гэж эдийн засагчид үзэж байгаа юм.

Харин БНХАУ-ын юань 357.30 төгрөгөөр авч 357.80 төгрөгөөр худалдаалж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
1411