Тавдугаар сарын 1-ээс усны үнэ ингэж НЭМЭГДЭНЭ

http://www.arslan.mn/files/2019/4/xgvdz.jpg

Нийслэлийн зургаан дүүрэг дэх өрх, аж ахуйн нэгжийн хэрэглээний усны үнийг ирэх тавдугаар сарын 1-нээс эхлэн нэмэхээр болжээ.  Өрхийн ахуйн хэрэглээний усны үнийг литр тутамд нь 71 мөнгө, бохир усны үнийг 58 мөнгө болгох шийдвэр гаргажээ. 

Харин аж ахуйн нэгжийн хэрэглээний цэвэр усыг 18, бохирыг 20 мөнгөөр өсгөн гэлээ. Мөн Налайх дүүргийн өрхийн хэрэглээний усны үнийг 10 мөнгөөр нэмж, 58, бохир усны мөнгө 36 болгоно. Уг шийдвэр ирэх сарын нэгнээс хэрэгжиж эхлэх ажээ.

Усны үнэ өмнө нь 62 мөнгө байсан бол ийнхүү 7-15 мөнгөөр нэмж байгаа юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
14131