“Бид нэг гэр бүл” арга хэмжээг 2 дахь жилдээ зохион байгууллаа

Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн Ч.Мэндбаяр даргын санаачлагаар тус хэлтсийн хамт олон, Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн Эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлэлтийн тасгийн хамт олонтой хамтран “Дэлхийн гэр бүлийн өдөр”, “Сувилагчийн нэг өдөр”-ийг угтаж  “Бид нэг гэр бүл” арга хэмжээг Төв аймаг дах “Ахмад настны үндэсний төв”-д 2 дахь жилдээ уламжлал болгон зохион байгууллаа.
Тус арга хэмжээнд нийт хоёр байгууллагын 30 гаруй албан хаагч оролцож, 150 гаруй азай буурлууддаа асаргаа сувилгааны үйлчилгээ үзүүлэх, тэдэнд хэрэгцээтэй дотуур хувцас, оймс, эмчилгээ, сувилгааны зориулалттай хэрэгсэл, витамин, хүнсний бүтээгдэхүүн зэрэг нийт 20 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүнээр бэлэг барилаа.

Хэвтрийн асаргаатай ахмадуудыг усанд оруулж, мэргэжлийн асаргаа сувилгаа үзүүлж, орчны цэвэрлэгээ мөн хийжээ. 

ФОТО

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
14139