Үр зулбуулах эмийг дур мэдэн ууж амиа алдах шахжээ

НАРАНТУУЛ зурган илэрцүүд

Үр зулбуулах эмийг дур мэдэн авч ууснаас 22 настай эмэгтэй эмнэлэгт хүргэгдсэн хэрэг гарчээ.

Тодруулбал, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах нийтийн байрнаас “үр зулбуулах эм ууж, дутуу төрсөн эмэгтэй Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд хүргэгдэн ирсэн гэсэн мэдээлэл энэ сарын 22-ны өдөр цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлага мэдээллийн дагуу шалгахад 22 настай эмэгтэй “Нарантуул” олон улсын худалдааны төвөөс БНХАУ-д үйлдвэрлэсэн үр зулбуулдаг эмийг уугаад цус алдаж ЭХЭМҮТ-ийн яаралтай түргэн тусламжийн тасагт хүргэгдэн ирсэн юм байна.

Уг хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа юм. Иймд холбогдох байгууллагаас үр зулбуулах үйлчилгээтэй эмийг гар дээрээс худалдан авахгүй байх, интернетээс захиалан авахгүй байхыг анхаарууллаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
14153