ШУУРХАЙ: 100 айлын автобусны буудал дээр нэг хүн буудуулж нас баржээ

100 айл орчимд хүн буудуулсан хэрэг гарлаа гэх мэдээлэл цацагдсан. Тодруулбал, Өнөөдөр өглөө 100 айлын автобусны буудал дээр 40 орчим насны эрэгтэй хүн буудуулсан байдалтай нас барсан хэрэг гарсан байна.

Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад "100 айл орчимд толгойдоо шархтай хүн нас барсан гэх дуудлага мэдээлэл Шуурхай удирдлагын төвд ирсэн. Одоогоор тус газрыг хамгаалалтад авсан, үзлэг шалгалтын ажил үргэлжилж байна. Буудуулсан эсэхийг задлан шинжилгээгээр тогтооно" гэв.

Тус хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн II хэлтэс шалгаж байгаа юм байна.

Энэ талаар бид эргэн мэдээлэх болно.

Т.Гэрэл

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
14154