“Нэгдүгээр ангид элсэх хүүхдүүдийг ирэх сард бүртгэнэ“

Энэ жил нэгдүгээр ангид элсэх хүүхдүүдийг ирэх тавдугаар сард бүртгэхээр болжээ. Тодруулбал, Энэ жил 2013 оны нэгдүгээр сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 31-нийг дуустал төрсөн хүүхдүүд нэгдүгээр ангид элсэн орох боломжтой бөгөөд бүртгэлийг нь ирэх тавдугаар сардаа багтаан зохион байгуулахаар болсон байна. 

Энэ талаар  Нийслэлийн Боловсролын газрын Бага боловсрол хариуцсан мэргэжилтэн Л.Уртнасангаас тодруулахад, “Нэгдүгээр ангид элсэн орох сурагчдын бүртгэлийг хэрхэн зохион байгуулах тухай албан ёсны шийдвэр хараахан гараагүй байна. Өнгөрсөн жил нэгдүгээр ангийн сурагчдын бүртгэлийг намар зохион байгуулж, 34 мянга 692 сурагч нэгдүгээр ангид элсэн суралцсан. Энэ жилийн хувьд нэгдүгээр ангийн сурагчдын элсэлтийг эрт эхлэхээр зорьж байна. Ингэснээр тухайн сургууль багшлах боловсон хүчин, анги танхим, сандал ширээгээ бэлтгэх боломжтой болох юм. Энэ хичээлийн жилд 2019-2020 онд нийт 38 мянга 262 хүүхэд нэгдүгээр ангид элссэн. Тиймээс энэ жил дөрвөн мянга гаруй хүүхэд нэгдүгээр ангид нэмж элсүүлж байна. Сургуульд элсэх бүртгэлийг цахим болгохоор ажлын хэсэг ярилцаж, туршилтаар нэг сургуульд элсэлтийг зохион байгуулахаар яригдаж байгаа.Ерөнхийдөө, нэгдүгээр ангид элсэх сурагчдын бүртгэлийг зохион байгуулах шийдвэр тавдугаар сарын эхээр гарна” гэжээ.

Т.Од

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
14155