Харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан Лего тоглоом 2020 онд худалдаанд гарна

Үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн олон хүний хүүхэд насыг жаргалтай болгож өөрчилж чадсан эвлүүлдэг тоглоом үйлдвэрлэдэг Лего компани харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд ч аз жаргалтай хүүхэд насыг бэлэглэх боломжтой болжээ. Брейл үсэг сурч буй харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулж дээрээ товгор Брейл үсгүүдтэй Лего тоглоомууд 2020 онд хэрэглэгчдийн гарт очих гэнэ. Одоогийн байдлаар уг тоглоомуудыг Дани, Норвеги, Англи, Португали, Герман, Испани болон Франц улсуудад туршилт маягаар хэрэгцээт хүүхдүүдэд бэлэглэсэн байна. 

Image result for Lego Is Releasing a Set of Bricks That Could Help Children With Visual Impairments Learn Braille

Уг тоглоомд 250 Брейл үсэг, тоонууд, математикийн тэмдэглэгээнүүд болон бүтэн цагаан толгой багтаж буй юм байна. Лего компанийн гүйцэтгэх захирал Жон Гүүдвин ''Харааны бэрхшээлтэй хүүхдүүд энгийн хүүхдүүдийн л адил хүсэл мөрөөдөлтэй, тоглох хүсэлтэй байдаг. Тэднийг багад нь тоглоомын аргаар цагаан толгой, тоо цифрүүдийг амар хялбар аргаар сурахад тусалж буй нь Лего компанийн тэдний ирээдүйд оруулж буй том хөрөнгө оруулалт юм'' гэжээ. 

Б.Эрхбилгүүн

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
14156