Леди Гагагийн салалтын шалтгаан: Хэтэрхий хардах зөв үү?

Оскарын шагнал хүртэж, хүсэл мөрөөдлөө биелүүлж, Холливудын хамгийн сайхан залуу Бредли Купертэй камерын өмнө ''дурлалцаж ''бүхий л бүсгүйчүүдийн атаархлыг төрүүлээд авсан дуучин Леди Гага өнгөрсөн гуравдугаар сард сүйт залуу Кристиан Кариногосоо салсан билээ. Хосууд 2017 онд сүй тавьсан байсан бөгөөд Гагагийн завгүй байдлаас болоод хуримаа хийж амжаагүй байсан юм. Эх сурвалжийн мэдээлснээр Гагагийн ихэнх найзууд сүйт залууд нь дургүй байжээ. Тэрбээр хартай нэгэн байсан бөгөөд үргэлж Леди Гагаг хаана явааг мэдэхийг хүсэж, утсаар залгаж, зурвас бичдэг байжээ. ''A Star Is Born'' киноны зураг авалт эхэлснээс хойш Кристианы энэ зан улам дэвэрч цаг үргэлж харддаг болсон нь хосуудын салах гол шалтгаан болсон байна. Түүнийг салсаныхаа дараа жүжигчин Бредли Купертэй үерхэх болов уу хэмээн олон шүтэн бишрэгчид нь ''мөрөөдөж'' байсан ч тэдний хооронд зөвхөн ажил хэргийн харилцаа л байжээ. Леди Гага одоо зөвхөн ажилдаа бүх зүрх сэтгэлээ зориулж анхаарч байгаа гэнэ. 

 

Б.Эрхбилгүүн

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
14157