Хамгийн залуу бодибьюлдингийн тамирчин: Бяцxан Геркулес одоо ямар харагддаг болсон бол?

Бяцxан Геркулес хэмээн нэрлэгдсэн 6 настай булчинлаг хүүгийн зураг интернетээр нэг тархаж хүн бүхний анхаарлыг татаад амжсан.

Бодож санах юмгүй тоглож өнгөрөөдөг хүүхэд насаа чанга хатуу бэлтгэл сургуулилт хийж өнгөрөөсөн Ричард хүүг бодохоор өрөвдмөөр. Түүний аав дасгалжуулагч бөгөөд хүүгээ багаас нь бодибьюлдингийн тэмцээний хүүхдийн төрөлд оролцуулахаар бэлтгэж хувийн дасгалжуулагч хөлсөлжээ. Өдөрт 600 удаа суниаж, босож сууж хүнд дасгалуудыг хийдэг байв. Чихэр, зайрмаг гэх мэт амттанууд хүүд хориотой байлаа. Түүний аавыг хүүдээ харгис дэглэм тулгалаа хэмээн шүүмжлэх эцэг эхчүүд бишгүй байсан ч Ричард бодибьюлдер болох нь эцгийн нь бус хүүгийн өөрийн мөрөөдөл байсан хэмээн мэдэгдэл хийжээ. Гэсэн ч эцгийг нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, насанд хүргээгүй хүүхдэд ахадсан ачаалал тулгасан хэргээр баривчилж, бяцxан Геркулес хэсэг мартагдав. 

Little Hercules, kid bodybuilder

Little Hercules, kid bodybuilder

Little Hercules, kid bodybuilder
Бяцxан Геркулес одоо 20 гарсан том эр болжээ. Өмнөхөөсөө яльгүй жин нэмсэн тэрбээр Холливудын кинонуудад орлон тоглогчоор ажиллаж буй гэнэ. Түүний мөрөөдөл НАСА-д инженерээр ажиллах ажээ. Аавынхаа хахир хатуу шаардлагаас зугтаж чадсан хүү өдгөө өөрийн жинхэнэ мөрөөдлийг биелүүлэхээр зүтгэж буй.

Little Hercules, kid bodybuilder

Little Hercules, kid bodybuilder

 

Б.Эрхбилгүүн

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
14158