Америкийн “www.wikihow.com” сайт өглөөний дасгалын ач тусын талаар нийтэлжээ
Зөвлөгөө №1
Өглөө дасгал хийхэд бие хөнгөрч, сэтгэл санаа тайвширдаг байна. Өглөөний дасгал хийдэг хүмүүсийн арьс чангарч, таргалдаггүй байна.
Зөвлөгөө №2
Оюутнууд өглөө дасгал хийгээд хичээлдээ явах хэрэгтэй. Учир нь дасгал суралцах чадварыг нэмэгдүүлдэг болохыг 2001 онд Харвардын эрдэмтэн Жонсон Томас судалгаагаар баталжээ.
Зөвлөгөө №3
Өөртөө илүү итгэлтэй болдог байна. Учир нь өглөө кофе уухгүйгээр шууд эрч хүчийг өглөөний дасгал хийснээр авах боломжтой.
Зөвлөгөө №4
Дасгал таны тархины үйл ажиллагааг сайжруулж, ой тогтоолтыг нэмэгдүүлдэг байна.
Зөвлөгөө №5
Өглөөний дасгал биеийг чийрэгжүүлэхээс гадна өвчнөөс урьдчилсан сэргийлдэг.
Зөвлөгөө №6
Дархлааны системийг нэмэгдүүлдэг. Байнгын дасгал сургуулилт хийдэг хүмүүсийн эрүүл мэнд дагаад сайжирдаг ба барагтай бол өвчин тусахгүй.
Зөвлөгөө №7
Стресс тайлж, толгойны өвдөлтийг намдаадаг байна. Дасгал сургуулилт бол тархины фитнесс л гэсэн үг.
Зөвлөгөө №8
Өглөөний дасгал хийх үед бүх булчин зэрэг ажилладаг учир хөгшрөлтөөс урьдчилан сэргийлдэг байна.
Б.Дэлгэрцэцэг