Осол гаргасан машин хоёр хүн мөргөж гэмтээжээ

Arslan.mn

Өчигдөр буюу 15.40 минутын орчим Хан-Уул дүүргийн Дунд голын гудамж 19-ийн үйлчилгээний төвийн хойд замд “Landcruiser-100” маркийн автомашин нь “Rumion” маркийн автомашинтай мөргөлдөж, хоёр явган зорчигчийг мөргөж гэмтээсэн ноцтой осол гарчээ. 

Тодруулбал, “Rumion” маркийн автомашин мөргөлдсөнийхөө дараа зам гарахаар зогсож байсан явган зорчигч 62 настай эмэгтэй Д болон цаана нь явж байсан 39 настай эрэгтэй А нарын мөргөж гэмтээсэн байна. Уг машины жолооч 22 настай залуу байсан бөгөөд тухайн үед осол гаргасан хоёр жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан гэв. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
14167