ЦЕГ-ын Тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал гадаадын зочдыг хүлээн авч уулзлаа

Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Р.Отгон жаргал Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны  байгууллагын  Эдийн засгийн ахлах зөвлөх, Эдийн засгийн албаны дарга, ноён  Андрей Мюнтан,  НҮБ-ын  Мансууруулах бодис, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх албаны сургагч багш Олексей Фешенько нарыг хүлээн авч уулзлаа.

Энэхүү уулзалтад  Эрүүгийн цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа Б.Даваажав, Эрүүгийн цагдаагийн албаны дэд бөгөөд Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга, цагдаагийн хурандаа Ц.Ням-Очир, Интерполын Үндэсний төв товчооны Ажлын албаны дарга, цагдаагийн дэд хурандаа Н.Баясгалан, Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Амар нар  оролцов.

Уулзалтын үеэр Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал: Монгол Улсын цагдаагийн байгууллага алба хаагчдаа мэргэшүүлэх, ялангуяа мөнгө угаах, цахим гэмт хэрэг, терроризм зэрэг үндэстэн дамнасан зохион байгуулалттай болон шинэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх чадавхийг сайжруулахад онцгой анхаарал хандуулж, гадаад, дотоодын төрийн болон төрийн бус байгууллага, хууль сахиулах чиг үүрэг бүхий байгууллагуудтай нягт хамтран ажиллахыг эрмэлздэг.

Тухайлбал: Цагдаагийн ерөнхий газраас Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Үндэстэн дамнасан аюул заналхийлэлтэй тэмцэх албатай хамтран 2017 оны 10 дугаар сарын 02-ноос 06-ны өдрүүдэд цагдаагийн байгууллагын алба хаагчдад зориулж “Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх” чиглэлийн сургалтыг зохион байгуулж байсан. Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагаас дөрвөн сургагч багшийн бүрэлдэхүүнтэй баг ирж удирдан явуулсан уг сургалтад 30 гаруй цагдаагийн алба хаагч хамрагдаж сертификат гардан авснаас 10 алба хаагч сургагч багшаар бэлтгэгдсэн.

Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагатай хамтран зохион байгуулсан тус сургалт хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр Монгол Улсын Цагдаагийн байгууллагын алба хаагчдын чадавхийг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ болсныг онцлон тэмдэглэж хэлмээр байна.

Та бүхэн “Крипто валют, даркнет, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх нь” гэх чухал сэдвээр манай улсын цагдаагийн байгууллагын болон мэдээллийн аюулгүй байдлыг хангах, мөнгө угаах, терроризмтой тэмцэх чиг үүрэг бүхий төрийн байгууллагуудын алба хаагчдад сургалт явуулж, өөрсдийн мэдээллээ харамгүй хуваалцаж байгаад туйлын их баяртай байна" гэж хэллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
14271