Ням гарагийн үдээс хойш Оросын Москва хотын Шереметьево нисэх онгоцны буудалд ослын буулт хийсэн онгоц шатаж 41 хүн амиа алджээ.
ОХУ-ын үндэсний агаарын тээврийн Аэрофлотын "Сухой Суперджет-100" онгоц өчигдөр орон нутгийн цагаар 18:02 минутад Мурманск чиглэлтэй хуваарийнхаа дагуу хөөрчээ. Гэвч нисэх багийнхан хөөрснөөс хойш онгоцны хэвийн бус байдлын дохиог хүлээн авчээ.
Онгоцонд нийт 73 зорчигч, нисэх багийн таван ажилтан явснаас 41 нь амь үрэгдэж, 37 хүн амьд үлдсэн байна. Аэрофлотын СУ 1492 чиглэлийн онгоц хөөрснөөсөө хагас цагийн дараа техникийн шалтгаанаар буцаж, Шереметьевогийн нисэх буудалд газардсан юм.