Өнөөдөр олон улсын гэр бүлийн өдөр тохиож байна

Arslan.mn

Өнөөдөр дэлхийн гэр бүлийн өдөр тохиож байна. Үндэс, суурь сайтай ямарваа нэгэн зүйл нурах байтугай ганхах нь бараг үгүй. Ийн адил улсын үндэс бол гэр бүл юм. 

Гэр бүл нийгмийн хамгийн бага нэгж хэдий ч асар их үүрэг хариуцлага үүрч улс эх орны үндэс суурь нь болж өгдөг. Энэхүү хэлхээг бат бөх байлгах үүднээс НҮБ-ын ерөнхий ассамблей 1993 оны есдүгээр сарын 20-ны хэлэлцээрээр 1994 оноос эхлэн таван capын 15-ны өдрийг "Гэр бүлийн өдөр" болгох тогтоол баталсан байдаг. 
Дэлхийн гэр бүлийн өдрийг тэмдэглэж өнгөрүүлснээс хойш өдгөө 25 жил болж байгаа бөгөөд Монгол Улсын хувьд энэхүү өдрийг энэ жил 14 дахь удаагаа тэмдэглэх гэж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
14518