БАЯРТ МЭДЭЭ: А Сool хорт хавдартай нэг хүүхдийн эмчилгээний бүх зардлыг Турк эмнэлгээс гаргуулахаар болжээ

Дуучин A Cool –ийн санаачлан зохион байгуулж буй хорт хавдартай хүүхдүүдэд туслах Итгэл-Хайранд сайн үйлсийн аянд төрийн түшээдээс эхлээд гадаад улсын алдар хүндтэй эмнэлгүүд дэмжин оролцож, цар хүрээгээ тэлэн үргэлжилсээр байна. Тухайлбал өчигдөр УИХ гишүүн Х.Нямбаатар 3 сарын цалингаа хандивлаж, төрийн ордонд хэлэлцүүлэг зохиосон байгуулсан юм. Тэгвэл өнөөдөр Турк улсын алдарт Liv Hospital International эмнэлэг Итгэл-Хайранд аяны хүрээнд хорт хавдартай  нэг хүүхдийн эмчилгээний бүх зардлыг асран хамгаалагчийн зардалтай нь хамт 100%  гаргахаар болжээ. Монголын мянга мянган хүүхдүүдийн нэрийн өмнөөс тус эмнэлэгт талархал илэрхийлье.  Энэхүү аяныг дэмжиж, хамтран ажиллаж буй  Chinburen Jigjidsuren захиралтай Хавдар судлалын үндэсний төв-ийн хамт олонд мөн талархал илэрхийлье.


Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
14531