Төв аймгийн Батсүмбэр сумын Замын гадаргуу нилдээ мөстөж хальтиргаа гулгаа үүссэн, цасан шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдмал байдалтай байна гэж Тээврийн Цагдаагийн Албанаас мэдээллээ.
Мөн Хэнтий аймаг болон Улаанбаатар-Дундговь чиглэлийн замд цас их орж, үзэгдэх орчин хязгаарлагдмал, зам хальтиргаа гулгаатай байх тул тээврийн хэрэгслийн хурдыг цаг агаарын болон замын нөхцөл байдалд тохируулан сонгон зорчихыг зөвлөж байна.