Түүхэн гэрэл зураг: “Үхлийн сүүдэртэй хөндий”

Түүхэн гэрэл зураг: “Үхлийн сүүдэртэй хөндий”

Гэрэл зургийн урлагийн түүхэнд тодоор бичигдэн үлдсэн цөөхөн эрхмийн нэг, домогт гэрэл зурагчин Роберт Фентоны хамгийн алдартай бүтээл “Үхлийн сүүдэртэй хөндий” /Valley of the Shadow of Death/ хэмээх зургийг та бүхэн харж байна. Хальт харсан хүнд энэ зураг “юм хэлэхгүй”. Уйтгартай, хаана ч байдаг, уулын хөндий харагдана. Гэвч лавшруулаад харвал... Мөнөөх хөндий нь х бууны мөрөөр гарсан замтай, зам нь тэр чигтээ сумны хонгио их бууны тэсрээгүй сумаар дүүрсэн байхыг олж харах болно.

Удаан, анхааралтай ажиглах тусам энэ зураг таны өмнө нууцаа нээнэ. Үхэл шингэсэн энэ хөндийд цэргүүд хэрхэн амь тавьж, эмх замбараагүй бужигналдан байсныг эрхгүй төсөөлнө. Сумнууд тэсрээгүй байгаа нь цэргүүд нэг бол үхэлдэн тэмцэлдсээр хөтөлийг санд мэнд давж одсон, эс бөгөөс яг энэхэн хөндийг өгсч яваад дайсны отолтод орж бутниргүүлсэн болов уу гэмээр. Ингээд лавшруулан харваас сумаар дүүрсэн хөндий бүхэлдээ хоосон байгаа нь зургийг илүү их хүч оруулж байгааг мэдрэх болно. Хэрвээ зураг дээр дайтаж буй цэргүүд дүрслэгдсэн бол ингэж их алдаршихгүй байсан гэдгийг ойлгоно. “Үхлийн сүүдэртэй хөндий” бол маргаангүй, дайны сэдэвтэй дэлхийн хамгийн шилдэг гэрэл зургийн нэг билээ.

Түүхэн гэрэл зураг: “Үхлийн сүүдэртэй хөндий”

Роберт Фентон бол “Дайны гэрэл зурагчин” хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн, энэ төрөлдөө анхдагч нь болсон хүн юм. Түүний бүтээлүүд бүхэлдээ дайны сэдэвтэй байдаг бөгөөд ямар аймшигтэй зүйл болохыг нь хүн төрөлхтөнд ойлгуулах ач холбогдол нь одоо ч буураагүй байна.

Роберт Фентон 1853 онд Крымын хагас аралд очиж түүхэнд анх удаа дайны сэдэвтэй гэрэл зургуудыг авсан юм. Англи, Франц, Турк нийлэн Оросын эсрэг байлдсан энэ дайн 1853-1856 оны хооронд үргэлжилсэн бөгөөд түүхэнд “Крымын дайн”хэмээн тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Р.Фентон тэнд 1853 онд очиж хоёр жилийн турш зураг авчээ. Шархадсан, үхсэн цэргүүд, цэргийн хуаран, фронтын галын бүс гээд яваагүй газаргүй тэрээр дайны бүхэл бүтэн түүхийг хадгалсан архивтай болоод Англид ирсэн билээ. Тэнд түүнийг алдар нэр хүлээж байсан юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
14652