Яармагийн гүүрийг тавдугаар сарын 11-нээс эхлэн хэсэгчлэн хааж авто замын өнгөн хучилтын ажлыг хийж гүйцэтгэн өнөөдрөөс эхлэн бүрэн нээлээ.
БНХАУ, МУ-ын засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа “Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах төслийн ажил 2018 онд 90 хувьтай хийгдэж арваннэгдүгээр сарын 2-ны өдөр төслийн нийт замын хөдөлгөөнийг нээсэн. Төслийн үлдсэн ажил буюу ногоон байгууламжийн ажил, гэрэлтүүлгийн ажил, борооны ус зайлуулах шугамын ажлуудыг 2019 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрөөс үргэлжлүүлэн хийж байгаа. Харин Авто замын өнгөн хучилтын ажлыг тус гүүрний чиглэлүүдийг хуваарийн дагуу хэсэгчлэн хааж хийжээ.