Сэрэмжлүүлэг: 1,8 настай хүүхэд өндрөөс унаж нас баржээ

Arslan.mn

Баянгол дүүргийн 17-р хороонд байрлах орон сууцны долоон давхраас 1,8 настай хүүхэд унаж нас барсан харамсалтай хэрэг гарчээ.

Энэхүү харамсалтай осол өнөөдөр 10.50 цагт гарсан бөгөөд хэргийг Баянгол дүүргийн цагдаагий хэлтэст шалгаж байна. 

Урин дулаан цаг болж байгаатай холбоотойгоор айлууд  цонх, тагтаа онгорхой орхих, улмаар бага насны хүүхэд өндрөөс унаж амь насаа алдах тохиолдол гарсаар байгааг Онцгой байдлын алба болоод цагдаагийн байгууллагаас анхааруулсаар байгаа. Гэвч эцэг, эхчүүдийн хайхрамжгүй байдлаас улбаалан үр хүүхэд нь золгүй байдлаар амь насаа алдах явдал буурахгүй байна. 

Иймд эцэг эхчүүд бага насны хүүхэддээ тавих анхаарал халамжаа дээшлүүлэхийг анхааруулж байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
14663