“GOT“ цувралын төгсгөл яагаад хүмүүсийн дургүйцлийг хүргэж байна вэ?

got зурган илэрцүүд

Нийт найман жил, найман улирал, 73 ангийн дараа HBO телевизийн алдарт "Game of Thrones" цуврал өндөрлөлөө. Урам хугарам төгсгөлтэй байсанд бүх хүмүүс гунигтай байна. Долоодугаар улирал хүртэл телевизийн түүхэнд бүтээгдсэн хамгийн агуу цуврал хэмээн өргөмжлөгдөж, долоон бүлгийн түүхэнд хэзээ ч 90%-иас доош үнэлгээ авч байгаагүй энэхүү цувралын төгсгөл шүүмжлэгчдээс асар муу үнэлгээ авч, шүтэн бишрэгчдийн урмыг хугалж, үзэгчдийн итгэл найдварыг хөсөр хаяад зогсохгүй дээрээс нь гишгэлсэн юм. Хэдийгээр цувралын төгсгөлийн ангийг HBO сувгаар цацагдсан даруйд нь 13,6 сая хүн шууд үзэж, тус телевизийн хамгийн өндөр үзэлттэй шоу болсон ч сүүлчийн улирлын тавдугаар анги ("The Bell") 47% үнэлгээ авч цувралын түүхэн дэх хамгийн доод рекордыг тогтоосон. Мөн наймдугаар улирал бүхэлдээ Rotten Tomatoes вебсайтаас ердөө 67% үнэлгээ авсан юм.

Ингээд ч зогсохгүй шүтэн бишрэгчид цувралын продюсерууд болох Д.Б. Уайс ба Дэвид Бениофф нарыг "Муу кино зохиолчид" хэмээн шүүмжилж, сайн зохиол бичиж чадах шинэ уран бүтээлчдээр наймдугаар улирлыг дахин хийлгэхийг шаардсан бөгөөд 1,400,000 гаруй хүн энэ санаачилгыг дэмжин change.org тавцан дээр өргөдөл гаргажээ. Шүтэн бишрэгчдийн уур хилэн гарч, шуугиан намжаагүй байгаа энэ үед бид яагаад наймдугаар улирал ийм нөхцөл байдалд хүрснийг тайлбарлаж байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
14677