Трамп болон Меркелийн анхны УУЛЗАЛТ

Report.mn

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, Германы канцлер Ангела Меркель нарын анхны уулзалт энэ сарын 18-нд Вашингтонд болсон юм. Баасан гарагт Цагаан ордонд болсон уулзалтын үеэр Минскийн гэрээний хэрэгжилт, НАТО, “Исламын улс” зэвсэгт бүлэглэлийн эсрэг тэмцэл, олон улсын худалдааны бодлого зэрэг өргөн хүрээг хамарсан сэдвээр байр суурь солилцлоо. Уулзалтын дараа хоёр улсын төр засгийн лидерүүд хамтарсан хэвлэлийн хурал хийж, үр дүнгийн талаар мэдээлэл өгсөн.

Энэ удаагийн уулзалтын гол сэдвүүдийн нэг нь АНУ НАТО-тай цаашид хамтран ажиллах уу гэдэг байлаа. Трамп НАТО-гийн санхүүжилтэд ихээхэн анхаарлаа хандуулж буй юм. Тэрбээр НАТО-гийн гишүүн орнууд Америкийн хандиваар хөгжин цэцэглэж буй таагүй холбоотнууд хэмээн үздэг юм. НАТО-гийн гишүүн орнуудын дийлэнх нь шаардлагатай хэмжээнээс бага буюу ДНБ-ийхээ хоёрхон хувийг батлан хамгаалах салбартаа зориулдаг.

Америк-Германы дээд хэмжээний уулзалтад Вашингтон болон Берлин төдийгүй дэлхий нийт анхаарал тавин ажиглаж байсан юм. Уулзалтын дараа хийлгэсэн хэвлэлийн хурал дээр лидерүүд хамтын түншлэлээ цаашид хадгалах хүсэлтэй байгааг илэрхийллээ. Гэхдээ талуудын улс төрийн байр суурь, ашиг сонирхлыг ч дээдлэхээ хэлсэн юм.

Тус уулзалтын дараа АНУ-ын төрийн тэргүүн Доналд Трамп өөрийн твиттер хуудаснаа "АНУ болон НАТО Германы аюулгүй байдлыг хангахын тулд их хэмжээний санхүү зарцуулсан. Берлин бидний хохирлыг барагдуулах ёстой" гэж жиргэжээ.

Харин үүний хариуд Германы канцлер Ангела Меркель 2024 он гэхэд ДНБ-ий хоёроос дээш хувийг батлан хамгаалахын салбартаа зарцуулна хэмээн амлав.

Report.mn

Эдийн засгаараа дэлхийд тэргүүлэгч хоёр гүрний төрийн тэргүүн нарын уулзалт тааламжгүй, хүйтэн хөндий уур амьсгал дунд өрнөснийг барууны хэвлэлүүд онцолж байна. Цагаан ордны Баруун жигүүрт анх Трамп, Меркель нар Хамтарсан мэдээлэл хийх үеэр Трамп цагаачлалын асуудлаар нээлттэй хаалганы бодлого баримталдаг Меркелийг зэмлэж, “цагаачлал бол хүний эрх биш, харин эрх дарх” хэмээгээд, аливаа улсын иргэдийн аюулгүй байдал бүхнээс дээгүүрт тавигдах ёстой гэжээ.

Мөн НАТО-гийн асуудлаар ч эсрэг байр суурьтай байсан аж. Хэвлэлийн бага хурал дуусах үед Трамп Меркельд хандан “Ядаж бид хоёрт ижил төстэй зүйл байх шиг байна” хэмээн Барак Обамагийн засаг захиргаа Меркелийг ч, бас Трампыг ч чагнаж, тагнаж байсан гэх мэдээллийг егөөджээ.

Report.mn

Report.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
1471