
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан Төрийн банкнаас СХД салбар, Толгойт тооцооны төв, Улиастай тооцооны төвүүд "АЗ ЖАРГАЛЫН ӨДӨР" хүүхдийн баярын өдөрлөгөө амжилттай зохион байгууллаа. Тус өдөрлөгөөр ирсэн хүүхэд бүр урлагийн тоглолтыг үзэж сонирхохын зэрэгцээ дуу, бүжиг сурах, хөгжөөнт тоглоом тоглох, азтан болох зэрэг гэнэтийн бэлэгтэй байлаа.



















































