ФОТО: Цагдаагийн албаны тухай хуулийн ЭХ БИЧВЭРИЙГ хүлээн авах ёслол боллоо

Report.mn

Цагдаагийн албаны тухай хуулийн эх бичвэрийг хүлээн авч, Цагдаагийн ерөнхий газрын Ёслол, хүндэтгэлийн танхимд залах ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо.

1993, 2013 онд баталсан Цагдаагийн албаны тухай хуулийг энэ оны хоёрдугаар сарын 9-ний өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар шинэчлэн баталсан юм. Цагдаагийн ерөнхий газрын дарга, цагдаагийн хурандаа Ө.Энхтөр ёслолын ажиллагааг нээж “Цагдаагийн байгууллагын бие бүрэлдэхүүн бид шинэчлэн батлагдсан Цагдаагийн албаны тухай хуулиа мөрдөж ард түмнийхээ эрх, эрх чөлөөг хүндэтгэн, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үүргээ нэр төртэйгөөр биелүүлж, хууль зөрчсөн үйлдэл бүрт хуулийн дагуу хариуцлага хүлээлгэн ажиллана. Монгол төрийн цагдаагийн суу алдар, сүр хүч, сүлд хийморь мандан бадрах болтугай” хэмээн хэллээ.

Report.mn

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт “Хууль тогтоомжийн тухай Монгол улсын хуулийг хэрэгжүүлэх хүрээнд шинээр батлагдан гарч буй хуулийн эхийг уг хуулийг гардан хэрэгжүүлэгч нарт гардуулан өгч нийт олны хүртээл болгох нэг мөр хэрэгжүүлэх ажлыг эхлүүлдэг сайн жишиг тогтож байгаа юм.  Монгол түмэн ардын цагдаадаа итгэж , Монгол улс төрийн цаглдаагаа дэмжин түшиж ирсэн ариун уламжлал цагийн  эрхэнд алдрах учиргүй. Төрийн түшиг, түмний өмөг болсон цагдаагийн байгууллагынхаа нийт бие бүрэлдэхүүнд аз хийморь, цог залийг эрхэмлэн ерөөе” гэв.  

Гэрэл зургийг Mpa.mnReport.mnReport.mnReport.mnReport.mnReport.mnReport.mnReport.mnReport.mnReport.mnReport.mn

Report.mnReport.mnReport.mnReport.mnReport.mnReport.mn

Report.mn

Report.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
1481