БХБ-ын сайд Х.Баделхан БНХАУ-аас Монгол улсад суугаа элчин сайд Шин Хайминыг хүлээн авч уулзлаа

Уулзалтын эхэнд Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан Засгийн газраас барилга, хот байгуулалтын салбарт баримталж буй бодлогын талаар байр сууриа илэрхийлж, Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төсөл-ийн хэрэгжилтийг эрчимжүүлэхэд онцгойлон анхаарч байгааг тэмдэглэв.

Ингэхдээ төслийн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэхэд тулгамдаж буй асуудлыг аль болох богино хугацаанд шийдвэрлэх талаар талууд харилцан тохиролцов.

Үүний дараагаар Хятад Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлэх Нийслэлийн Ногоон нуур орчимд баригдах 1008 айлын орон сууцны хороолол төсөл-ийн талаар талууд найрсгаар санал солилцож төсөл хэрэгжүүлэх баримт бичгийг Хятадын холбогдох байгууллагатай энэ оны 07 дугаар сард багтаан байгуулахаар тогтов.

Цаашид хоёр талын уулзалтаар хэлэлцсэн асуудлаар ойр ойрхон мэдээлэл солилцож ажиллахаар болов.

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
14868