АН-ын бүлэг 5 хоногийн завсарлага авлаа

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд эхэллээ. Хуралдааны эхэнд хэлэлцэх асуудлын дарааллаа батлах үеэр "Эрдэнэт" үйлдвэртэй холбоотой асуудлаар УИХ дахь АН-ын бүлэг 5 хоногийн завсарлага авлаа.

Тэрбээр бүлгийн дэд дарга Б.Пүрэвдорж "Хэлэлцэх асуудлын материалыг өнөөдөр гар дээрээ авч байна. Уг нь гурав хоногийн өмнө баримт бичгийг гишүүд авсан байх ёстой. Танилцах бололцоо олгох үүднээс тус бүлэг ийн завсарлага авч байна" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
149