“Apple” компани улаан өнгийн “iPhone 7“ утсаа танилцуулав

iphone“Apple” компани улаан өнгийн корпус бүхий “Ipad”, “iphone7”, “7 Plus” цувралын шинэ хувилбаруудаа танилцууллаа. Энэ талаар тус компанийн цахим хуудаст мэдээлснийг ТАСС уламжлав. Шинэ таблет нь “iPad” хэмээн нэрлэгдэх бөгөөд 967 инчийн Retina дэлгэцтэйгээр хэрэглэгчдийн гарт очих аж.

Уг бүтээгдэхүүн нь А9 процессор, 7.5 мм өргөн, 469 грамм жин, 8-мегапикселийн камер зэрэг үзүүлэлттэй ба цэнэглэхгүйгээр 10 хүртэл цаг ажиллах хүчин чадалтай юм байна. ProductRED тусгай хувилбарын зарагдсан бүтээгдэхүүн бүрээс ДОХ болон ХДВХ-тэй тэмцэх олон улсын санд мөнгө хандивлах аж. Шинэ бүтээлүүд энэ сарын 24-ний өдрийн 18:01 цагаас “Apple” дэлгүүрүүдээр зарагдаж эхлэх юм байна.

Apple компани улаан өнгөтэй iPad, iPhone7 болон 7Plus шинэ бүтээгдэхүүнээ энэ баасан гаригаас эхлэн худалдаанд гаргах болсон талаараа мэдэгджээ. Шинэ бүтээгдэхүүнийг танилцуулах арга хэмжээний үеэр “Apple” компанийн Ерөнхий захирал Тим Күүк хэлэхдээ "Гоёмсог улаан "iPhone"-ийн шинэ хувилбар манай компанийн "RED"-тэй хамтран гаргасан "Product RED" нэртэй хамгийн том бүтээгдэхүүн байх ба түүнийг үйлчлүүлэгчдийн гарт хүргэх өдрийг тэсэн ядан хүлээж байна" гэжээ. Эдгээр загвар нь 128 Гегабайт, 256 Гегабайт гэсэн багтаамжтай ба 749 ам.долларын үнэтэй ажээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
1492