Б.Баяндэлгэрийнх хоёр давхар 12:12 харьцаатай хажуу тийш өргөтгөл хийсэн нийт 300 м.кв байшинтай. Зөвхөн хоёр давхар нь үндэсний хэв маяг бүхий найман ханатай сийлбэртэй гэрийг канад технологийн дагуу ханыг нь босгож хийжээ. Ханыг төмөр матаж, дугуйлан гагнаж их биеийг босгосон байна. Харин дугуйрсан ханаа ОСВ-оор битүүлж хийжээ.
Энэ нь монгол гэрийг орчин үедээ нийцүүлэн үндсэн хэв загварыг хазайлахгүйгээр хийсэн энгийн жишээ гэмээр.