“АЖЛЫН БАЙРТАЙ ГУДАМЖ” хөдөлмөр эрхлэлт, халамж үйлчилгээний өдөрлөг хоёр өдөр үргэлжилнэ

Баянгол дүүргийн ХХҮХ-ээс "АЖЛЫН БАЙРТАЙ ГУДАМЖ" хөдөлмөр эрхлэлт, халамж үйлчилгээний өдөрлөгийг өнөөдөр, маргааш хоёр өдөр зохион байгуулж байна. 

Өнөөдрийн хувьд ажлын байр сонирхсон 150 гаруй иргэдэд 250 нээлттэй ажлын байрны захиалгыг танилцуулж, 70 иргэн ажлын ярилцлагад оржээ. 
Үүнээс урьдчилсан байдлаар 25 иргэн ажлын ярилцлагад тэнцэж ажилд зуучлагдан орсон байна.

Мөн өдөрлөгийн үеэр нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн талаар нийт 71 иргэнд зөвлөгөө мэдээллийн үйлчилгээг түргэн шуурхай үзүүлж ажилласан байна. Үүнд:

- Ахмад настны амралтын эрхийн бичгийн талаар 13 иргэн, 
- Өндөр настны тэтгэврийн талаар 8 ахмад,
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэний тусламж хөнгөлөлтийн талаар 8, 
- Хүүхдийн мөнгөний талаар 21 иргэн, 
- Гадаадад амьдарч байгаа эхэд хүүхдийн асрах тэтгэмжид хамрагдах талаар 2 иргэн,
- Насны хишгийн тэтгэмжийн талаар 5 ахмад,
- Нийтийн тээврийн смарт карт олголтын талаар 6 иргэн,
- Асаргаа болон Амьжиргааг дэмжих тэтгэмжийн талаар 3 иргэн
- Хүнсний эрхийн бичгийн талаар 5 иргэн тус тус зөвлөгөө үйлчилгээ авсан байна.

МАРГААШ өдөрлөг бүтэн өдрийн турш үргэлжлэн зохион байгуулагдах тул БАЯНГОЛ дүүргийн ажил идэвхитэй хайж буй иргэд та бүхнийг хүрэлцэн ирж үйлчлүүлэхийг урьж байна.

ЛАВЛАХ УТАС: 
Хөдөлмөр эрхлэлт 7013-7030, 
Хүүхдийн мөнгө 11-369211
Нийгмийн халамж 7012-0703

ФОТО

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
14935