ЗТХ-ийн сайд Д.Ганбат Хан-Уул дүүрэгт ажиллалаа

Засгийн газрын гишүүд эдгээр өдрүүдэд дүүргүүдэд ажиллаж байгаа. Өчигдөр Зам тээврийн хөгжлийн  сайд Д.Ганбат Хан-Уул дүүргийн удирдлагуудтай уулзаж тус дүүрэгт тулгамдаж буй асуудлуудтай танилцсан юм.

Уулзалтын үеэр Хан-Уул дүүргийн удирдлагууд тус дүүрэгт тулгамдаж буй асуудлууд болон яаралтай шийдвэрлэх шаардлагатай зам засварын ажил болон бусад асуудлуудыг сайдад танилцууллаа.

Энэ үеэр ЗТХ-ийн сайд Д.Ганбат “Хан-Уул дүүргийн Дунд гол болон төмөр замыг дамнасан автомашиын түгжрэлийн асуудлыг ярьж байна. Түгжрэлийн асуудлыг шийдэхийн тулд нүхэн гарцууд нэмэх гүүр барих асуудлуудыг бид эрчимжүүлэх ёстой” гэв.

ЗТХ-ийн сайд Д.Ганбат Хан-Уул дүүрэгт ажиллалаа

Хан-Уул дүүргийн хувьд энэ онд засах шаардлагатай зургаан замын засварын ажил байгаа аж. Гэхдээ улсын төсвөөр энэ онд ямар ч зам талбай засварлах хөрөнгө байхгүй учраас концессийн гэрээ болон бусад арга замыг хайж асуудлуудыг шийднэ гэж ЗТХ-ийн сайд Д.Ганбат мэдээллээ.

ЗТХ-ийн сайд Д.Ганбат Хан-Уул дүүрэгт ажиллалаа

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
1494