УГТЭ эмнэлэг зүрхний шигдээсийн хүндрэлийг эмчилж эхэллээ

Улсын гуравдугаар төв эмнэлэгт БНСУ-ын Корей сургуулийн “Анам” эмнэлгийн Пак Жэе Хён профессороор ахлуулсан баг хүрэлцэн ирж тус эмнэлгийн ангиографийн оношилгоо, эмчилгээний тасгийн эмч нар болон зүрхний шигдээсийн багтай хамтран Монголд анх удаа “Ротаблатор” эмчилгээг 2 хүнд амжилттай хийлээ.

 

Энэхүү “Ротаблатор” эмчилгээ нь зүрхний шигдээсийн хүндрэл болох титэм судасны шохойжсон хэсгийг өрөмдөн цусан хангамжийг сэргээж, стент тавих эмчилгээний арга технологи юм.

 

Тус эмчилгээний аргыг нэвтрүүлснээр иргэд, үйлчлүүлэгчдийн гадаадад эмчилгээ хийлгэх урсгалыг багасгах, санхүүгийн зардлыг хэмнэх болон өндөр өртөгтэй тусламж үйлчилгээг өөрийн оронд хийх боломж бүрдэж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
14959