Хөдөө аж ахуй, хүнсний “AgroExpo 2019“ үзэсгэлэн яармаг болно

Arslan.mn

"AgroExpo 2019" олон улсын хөдөө аж ахуй, хүнсний үзэсгэлэн 2019 оны 09 дүгээр сарын 06, 07, 08-ны өдрүүдэд Хүй Долоон Худагт зохион байгуулагдана.

Үзэсгэлэнгийн гурван өдрийн турш Монголын болон Олон улсын компаниуд хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж, хэрэглэгдэх түүхий эд материал, дэлхийн шилдэг үр тариа, соортууд, хүнсний ногоо, тэдгээрийн үр соорт, газар тариалангийн машин механизм, тоног төхөөрөмж, усалгааны систем, хүлэмжийн аж ахуйн бүтээгдэхүүн, үр тарианы бордоо, эмийн ургамал, бүтээгдэхүүн, мал аж ахуйн бүтээгдэхүүн, мах, сүүний чиглэлийн малын үүлдэр угсаа, эрчимжсэн мал аж ахуйн тоног төхөөрөмж, мал эмнэлгийн үйлчилгээ, малын тэжээл, мах, сүү, гурил, органик хүнсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн зэрэг тус салбарт харьяалагдах бүхий л бараа бүтээгдэхүүнээ дэлгэн тавьж танилцуулна. Үзэсгэлэнд аж ахуй нэгжүүд оролцохоос гадна хувь хүн, айл өрх ч оролцох боломжтой.

Aгро Экспо 2019 арга хэмжээний үеэр хурдан морьдын дуудлага худалдаа, тэмцээн, шоу үзүүлбэр зохиогдохоос гадна салбарын мэргэжилтнүүдийн семинар, малчин тариаланчдад тулгардаг хүндрэл бэрхшээлийг хэрхэн зөв даван туулах тал дээр зөвлөгөөн, хөдөө аж ахуйн болон хүнсний зах зээлийн чиг хандлага, салбарын бодлогын талаар хэлэлцүүлэг хийгдэнэ. 

AgroExpo 2019 үзэсгэлэнд оролцсоноор: шинэ бараа бүтээгдэхүүнээ сурталчлах, бараа бүтээгдэхүүнээ борлуулах, хэрэглэгчиддээ улам илүү танигдах, шинэ хэрэглэгч үйлчлүүлэгчидтэй болох, бизнес хамтын ажиллагааны түнштэй болох, үйл ажиллагаагаа улам өргөжүүлэх, туршлага, мэдээ мэдээлэл солилцох, шинэ техник технологитой танилцах, гадаад зах зээл дээр гарах боломжийг ашиглах, Монголын хөдөө аж ахуйн салбарын шинэ хүрээлэлд элсэх боломжтой ба одоогийн байдлаар Бүгд Найрамдах Солонгос улс мөн Бүгд Найрамдах Социалист Вьетнам улсаас хөдөө аж ахуйн болон хүнсний чиглэлийн компаниуд бүртгүүлээд байна. Олон улсын гэдэг утгаараа Монголын компаниудад, үзэгч олонд гадаад зах зээлд гарах, бизнесийн хүрээгээ тэлэх гээд олон давуу талтай.

Үзэсгэлэнг Олон улсын үзэсгэлэн яармаг өндөр зохион байгуулалт дор хийсээр ирсэн Expo Mongolia компани зохион байгуулна. Дэлгэрэнгүй мэдээллийг www.agroexpo.mn хаягаас авч болох ба оролцогч, зочдын онлайн бүртгэл эхэлсэн байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
14988